"COVID-19" халдварын 1169 тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас барав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-21 11:02:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 23 лабораторид хийсэн шинжилгээгээр 1169 хүнд халдвар илэрлээ. 

Шинээр илэрсэн тохиолдлын 1039 нь Улаанбаатар хотод, 129 нь орон нутагт, эмнэлгээс шалтгаалсан нэг халдвар бүртгэгджээ.


Өнөөдрийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол 25 364  болж байна. Сүүлийн 24 цагт 486 хүн эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн хүний тоо 13 346  боллоо.   


Түүнчлэн коронавируст халдварын улмаас өчигдөр таван хүн нас баржээ. Тодруулбал, 71 настай эрэгтэй энэ сарын 8-нд онош батлагдсан, 36 настай эрэгтэй 16-нд онош батлагдсан, 93 настай эмэгтэй 1-нд онош батлагдсан, 83 настай эмэгтэй 5-нд онош батлагдсан, 65 настай эрэгтэй 20-нд онош батлагдсан байна. Эдгээр иргэдийн дийлэнх нь архаг, суурь өвчтэй тэр дундаа таван цулын өвчлөлтэй, астматай зэрэг хавсарсан өвчтэй байжээ. 


Одоогоор коронавируст халдвартай 3658 хүн эмчлүүлж байгаагаас  58 хүний биеийн байдал маш хүнд байна. Харин 270 нь хүнд, 1164 нь хүндэвтэр байгаа бол, 2166 хүн хөнгөн оноштой байна.

 

Холбоотой мэдээ