Коронавирусээр халдварласан хүүхдүүдийн дунд 5-9 насныхан хамгийн олон байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-20 20:55:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цар тахлын нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч байгаатай зэрэгцэн хүүхдүүд өвчлөх нь нэмэгдсээр байна.


Хүүхдүүд гэр бүлийнхнээсээ халдвар авах нь түгээмэл байсан бол сүүлийн өдрүүдэд нэг нэгэндээ халдвар дамжуулсан тохиолдол нэмэгджээ. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдэдээ анхаарал хандуулахыг БШУЯ-наас уриаллаа.


2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаарх хүүхдийн өвчлөлтэй холбоотой статистик мэдээллийг танилцуулж байна. Халдвар авсан нийт хүүхдийн 88,8 хувь нь Улаанбаатарт, 10,7 хувь нь орон нутагт бүртгэгджээ. 

 



Холбоотой мэдээ