Хүчтэй шороон болон цасан шуурга шуурахыг сэрэмжлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-04-21 09:51:44

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Энэ сарын 21- 24-ний өдрүүдэд Говь-Алтай аймгийн зарим газраар цас орж, салхи секундэд 14-16 метр, 25-нд ихэнх нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 

Иймд ард иргэд, малчид, тээвэрчдийг анхаарал болгоомжтой байхыг холбогдох албадаас сэрэмжлүүллээ.

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, 

-Цас орох нутгуудаар халтиргаа гулгаа үүсч болзошгүйг анхааран жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах зэргээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхаарна уу.

Холбоотой мэдээ