Коронавируст халдварын улмаас 51 хүн нас бараад байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-04-20 11:07:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Коронавируст халдвартай хоёр хүн өчигдөр нас баржээ.

Тодруулбал, Улсын төв эмнэлэгт 75 настай эрэгтэй, Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт 83 настай эрэгтэй “COVID-19” халдварын нэн хүнд оноштойгоор эмчлүүлж байгаад нас баржээ.

 

Манай улсад коронавируст халдварын улмаас нийт 51 хүн нас бараад байна.

Холбоотой мэдээ