Туркт Оросын вакциныг үйлдвэрлэхийг зөвшөөрсөн тухай мэдээллийг устгажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
АНКАРА. /TASS/. Туркийн “Yeni Safak” сонин тус улсад Оросын "Спутник V" коронавирусний вакциныг үйлдвэрлэхийг зөвшөөрсөн тухай мэдээллийг цахим хуудаснаасаа устгажээ.
Энэ мэдээний холбоосууд болон бусад онлайн хэвлэлд гарсан мэдээллүүдийг мөн устгасан байна.
Турк улс Оросын вакциныг үйлдвэрлэх зөвшөөрөл олгосон гэж “Yeni Safak” сонин өмнө нь коронавирусний асуудал хариуцсан шинжлэх ухааны зөвлөлийн гишүүн Афшин Эмрей Кайыпмазын мэдэгдлээс эш татан мэдээлсэн юм. Тэрбээр Туркийн эм үйлдвэрлэгч компаниудын нэг “холбогдох хүсэлтийнхээ зөвшөөрлийг авсан” гэж тус сонинд мэдэгджээ.