Үерт боогдсон айлуудыг нүүлгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-06-17 02:46:05

Баян-Өлгий  аймгийн хэмжээнд сүүлийн өдрүүдэд усархаг бороо их орсны улмаас Ховд голын усны түвшин эрс нэмэгдэж үерлэжээ.

Ховд гол үерлэсний улмаас  айл усанд боогдсон дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт ирсний дагуу албан хаагчид газар дээр нь очиж ажилласан байна. Дуудлагын дагуу ирсэн ОБГ-ын  алба хаагчид түргэн шуурхай ажиллаж  Баяннуур сумын 2 дугаар багийн Цагаан-Арал багийн “Цагаан-Арал” гэдэг газар Ховд голын салаанд боогдсон гурван  айл өрхийн 114 үхэр, 88 адууг гол гаталган аюулгүй болгосон.  Мөн иргэн Ө-гийн малыг гаргажээ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ