29 хүнсний дэлгүүрт хяналт шалгалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-04-19 12:02:52

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 16-нд 29 хүнсний дэлгүүрт хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтын явцад хэд хэдэн нийтлэг зөрчил дутагдал илэрчээ. Тодруулбал, хүнсний дэлгүүрүүд үйлчлүүлэгчдийн бүртгэл хөтлөөгүй, биеийн халууныг хэмжээгүй, хүн хоорондын зай барих, тэмдэг тэмдэглэгээ, хаалт байршуулаагүй, сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах өрөөгүй байна.

Ийнхүү хяналт шалгалтын үр дүнд нийт 93 зөрчил илрүүлж, 54 зөрчлийг газар дээр нь арилгуулжээ. Мөн 15 хүнсний дэлгүүрт 16 заалт бүхий зөвлөмж өгч , мэргэжил арга зүйгээр ханган ажиллалаа.

Цаашид коронавирсний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа худалдааны цэгүүд холбогдох заавар, зөвлөгөөг дагаж мөрдөхийг албаныхан анхааруулав.  

Холбоотой мэдээ