Баян-Өлгий аймагт санал тоолох 98 машин ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙМонгол Улсын Их Хурал, аймаг нийслэлийн ИТХ-ын сонгууль энэ сарын 29-ний өдөр болно. Энэ үеэр Баян-Өлгий аймагт 85 хэсгийн хороонд санал тоолох 98 машин ажиллана.
Мөн санал тоолох 13 машин нөөцөд байгаа бөгөөд автомат машин гацсан тохиолдолд тэдгээрийг ашиглахаар болжээ.
Нэг хэсэг дээр 800 сонгогч тутамд нэг санал тоолох төхөөрөмж ажиллах бол 1600-гаас дээш сонгогчтой хэсэг дээр 2 санал тоолох машин ажиллана гэдгийг аймгийн сонгуулийн хорооноос мэдээллээ.
Сонгуулийн саналын хуудсыг илүү буюу мандатын тооноос хэтрүүлж дугуйлсан тохиолдолд саналын хуудас хүчингүйд тооцогдох юм байна.
Ш.Айзаря