Бүрэгхангай суманд коронавирусний халдвар илэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-04-18 18:49:05

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комиссын шуурхай штабын эрүүл мэндийн алба коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээр Бүрэгхангай суманд халдварын нэг тохиолдол батлагдсаныг зарлалаа. Тус аймагт өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын нэг тохиолдол нэмж бүртгэгдэн, нийт 73 боллоо. Аймгийн хэмжээнд эмнэлэгт есөн хүн эмчлүүлж байгаагаас Хутаг-Өндөр суманд найм, Бүрэгхангай суманд нэг байна.

Халдвар авсан иргэдийн биеийн байдал нь хөнгөн ес, хүндэвтэр нэг, хүнд нэг байгаа аж.

Коронавирусний халдвар авсан 64 иргэн эдгэрч эмнэлгээс гарчээ.

Бүрэгхангай суманд халдвартай хүний ойрын харьцагч, уул уурхайн салбарт ажилладаг иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдсан байна.

Холбоотой мэдээ