Хөвсгөлд 45 иргэн эдгэрч, гэрийн ажиглалтад шилжив

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-04-18 00:55:36

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт 5 тохиолдол нэмэгдэж нийт батлагдсан тохиолдол 58 боллоо. Тодруулбал, Тариалан сумын 2 дахь голомтын ойрын хавьтлын 3 хүн, Мөрөн суманд 2 тохиолдол батлагдаж шинэ  голомтууд  нэмэгдлээ гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч, Шуурхай штабын дарга М.Хуягбаатар мэдээллээ.  

Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 12, Тариалан суманд 1 нийт 13 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 45 иргэн эдгэрч, гэрийн ажиглалт тусгаарлалтад шилжсэн байна. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн дотор хөнгөн 7, хүндэвтэр 4, хүнд 2 иргэн байгаа гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.


Холбоотой мэдээ