Халдварын тохиолдол дахин есөөр нэмэгдлээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-04-17 14:33:29

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд Сүхбаатар аймагт есөн тохиолдол шинээр нэмэгдэж, нийт 117 боллоо. Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд өмнөх халдвар авсан иргэдийн ойрын хавьтлаас илэрчээ. Ингэснээр Баруун-Уртад долоо, Мөнххаанд 78, Сүхбаатарт 23, Уулбаянд найм, Эрдэнэцагаанд нэг тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Халдвар авсан 45 иргэн эдгэрч, эмнэлгээс гэрийн ажиглалтад шилжсэн. АНЭ-т хэвтэн эмчлүүлж байгаа 66 иргэнээс хөнгөн 55, хүндэвтэр ес, хүнд нэг, нэн хүнд нэг хүн байна.

Хэнтий, Дорнод аймгийн лабораторийн ачааллаас шалтгаалан PCR шинжилгээний хариу 36-48 цагийн дараа гарч байна. Одоогоор 340 иргэний шинжилгээний хариу хүлээгдэж байна гэж Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Батлагдсан тохиолдлуудын ойрын 861, дам 1421 харьцагч байна.

Аймгийн хэмжээнд нийт 475 мянган м2 талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийг хийгээд байгаа аж. 

Холбоотой мэдээ