Тавдугаар сард үйлдэх олон улсын нислэгийн хуваарийг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-16 19:45:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-оос өгсөн үүрэг чиглэлийн дагуу Иргэний нисэхийн ерөнхий газар тусгаарлах байрны багтаамжид нийцүүлэн тавдугаар сард гүйцэтгэх олон улсын нислэгийн хуваарийг танилцууллаа.


Засгийн газрын өнгөрсөн сарын 10-ны хурлаар агаарын хилийн боомтыг ирэх сарын нэгнээс нээх бэлтгэл хангах үүрэг өгсөнтэй холбогдуулан иргэд татан авах тусгай нислэгийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлээд байна. 


Гэхдээ энэхүү хуваарь нь "Ковид 19" цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын Засгийн газар, УОК-ын гаргах шийдвэртэй уялдан өөрчлөгдөх боломжтойг дурджээ. 


Тавдугаар сард нийт 16 удаагийн нислэгээр 2978 иргэнээ гадаадаас татан авахаар бэлтгэж байна.



Холбоотой мэдээ