Сүхбаатар аймгийн төсвийн орлого буурч, зарлага өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-06-16 16:02:13

Сүхбаатар аймгийн төсвийн орлого 2016 оны эхний 5 сарын байдлаар 7,2 хувиар буурч, зарлага 14,8 хувиар өсчээ.

Тодруулбал: төсвийн нийт орлого 14,3 тэрбум төгрөг болж өмнөх оны энэ үеэр 7,2 хувиар буурсан байна. Харин төсвийн зарлага санхүүжилт 19,6 тэрбум төгрөг болж 2,5 тэрбум төгрөг буюу 14,8 хувиар өсчээ.

Аймгийн нэгдсэн төсвийн 13,1 хувийг татварын орлого, 5,8 хувийг татварын бус орлого, 0,3 хувийг хөрөнгийн орлого, 80,8 хувь буюу ихэнх хэсгийг тусламжийн орлого эзлэж байгаа юм.

Орон нутгийн нийт орлого 3,8 тэрбум гэж төлөвлөгдсөн хэдий ч төлөвлөгөө 0,6 тэрбум төгрөгөөр тасарсан байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ