Аймгийн хэмжээнд 62 хяналтын цэг ажиллаж байна

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-04-15 22:36:36

Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн хэмжээнд нийт 62 хяналтын цэгт Цагдаагийн газрын 98, ОБГ-ын 13 алба хаагч, Дотоод хэргийн их сургуулийн 21 сонсогч, 113 төрийн албан хаагч хяналт тавин ажиллаж байна.

Хатуу хөл хорио тогтоосон хугацаанд хорио цээрийн дэглэм зөрчсөн гурван зөрчил гарч, зөрчил хянан шийдвэрлэх шатандаа явж байна.

Хэрлэн сумын Шуурхай штабаас багийн хөдөлгөөнт эргүүл 6 автомашинтай гарч, эмийн эргэлтийн сангаас 6 автомашинтай хүргэлт хийж байна гэлээ.

Мэргэжлийн хяналтын газраас 25 объектын 6160 м.кв талбайд ЗӨСТ ариутгал халдваргүйтгэл хийхэд хяналт тавин ажиллажээ.

Холбоотой мэдээ