Тосонцэнгэл суманд хөдөлгөөнийг түр хязгаарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-04-15 19:55:57

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд Улаанбаатар хотоос ирээд гэрийн тусгаарлалтад байсан нэг иргэний  түргэвчилсэн оношлуурын шинжилгээ  6 дахь хоног дээрээ эерэг гарсан байна.

Иймээс PCR шинжилгээний хариу гартал сумын бүх хөдөлгөөнийг хязгаарлав. Мөн иргэдийг гэрээс гарахгүй байж, онцын шаардлагагүй бол эмнэлгээр үйлчлүүлэхгүй, гараа сайн угаах, амны хаалт тогтмол зүүх, орчин тойрноо ариутгаж халваргүйтгэл хийж, дархлаагаа дэмжихийг Тосонцэнгэл сумын Эрүүл мэндийн төвөөс иргэддээ зөвлөж байна.

 

Холбоотой мэдээ