“Зэс Эрдэнийн хувь” ХК-ийн “Хөгжлийн төв” ирэх есдүгээр сард ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-16 14:07:17
oyuka_hu@yahoo.com

Энэ сарын 15-нд Орхон аймагт “Зэс Эрдэнийн хувь” ХК-ийн  “Хөгжлийн төв”-ийн байрны шав тавих ёслолын ажиллагаа боллоо. Уг төв ирэх есдүгээр сард ашиглалтад орно.

Барилгын ажилд Улаанбаатар хотын “Зиг Заг” компани, туслан гүйцэтгэгчээр Эрдэнэт хотын “Тэнгэрийн хишиг” компани ажиллана. “Хөгжлийн төв” –д “Зэс Эрдэнийн хувь” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд зориулсан сургалт, мэдээлэл, спорт, урлагийн арга хэмжээ явуулах ажээ. “Хөгжлийн төв” нь долоодугаар хороололд баригдах бөгөөд 2300 м.кв талбай бүхий 2 давхар барилга байх юм.

“Зэс Эрдэнийн хувь” ХК 2010 онд байгуулагдаж 44 мянга гаруй хувьцаа эзэмшигчтэй болжээ. Катодын цэвэр зэс үйлдвэрлэх зорилгоор байгуулагдсан уг компани өнгөрсөн онд “Блуе Монн” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар үйлдвэрээ барихаар болсон юм.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ