Гурван иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарлаа

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-04-14 22:44:00

Увс /МОНЦАМЭ/. Гэрийн ажиглалтад байсан иргэдээс хяналтын түргэвчилсэн шинжилгээг 6-7 дахь хоногт нь тогтмол авч байгаа аж. Өнөөдрийн шинжилгээгээр Улаангом сумын 1, 3 дугаар багт байсан иргэдээс сэжигтэй 3 тохиолдол бүртгэгдсэн тул шуурхай хариу арга хэмжээний баг тандалт сэргийлэлтийн ажлыг эхлүүлээд байна. 

Тухайн иргэдийн шинжилгээг өнөө шөнөдөө багтаж PCR-аар баталгаажуулах аж.

Гурав хоногийн тэг зогсолт хийж байгаа энэ үед  иргэд гэрээсээ гарахгүй, олон хүнтэй газар явахгүй байхыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.



Холбоотой мэдээ