Мөрөн суманд халдварын нэг голомтыг хумив

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-04-14 17:22:37

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас Мөрөн суманд бүртгэгдсэн коронавирусний халдварын нэг голомтыг хумилаа гэдгийг мэдээллээ.

Тус аймагт Цэцэрлэг сум, Тариалан сум, Мөрөн суманд 2 нийт коронавируст халдварын дөрвөн голомт байгаа юм. Сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй бөгөөд аймгийн хэмжээнд батлагдсан 52 тохиолдол байна. Хөвсгөл аймагт сум хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлан бүх суманд хяналтын пост ажиллаж  байна.  Өнөөдрийн байдлаар 1080 иргэн тандалтад байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ