БНХАУ Сарны дээжийн мэдээллийг цахимаар танилцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2021-04-14 16:52:40

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Сансар судлалын үндэсний агентлаг “Chang'e-5” аппаратаар Сарнаас авчирсан дээжийн эхний хэсгийн мэдээллийг цахимаар танилцуулна гэдгээ мэдэгджээ.


“Судлаачид төдийгүй олон нийт “www.clep.org.cn” цахим хуудсаар дамжуулан мэдээлэл авах хүсэлт гаргаснаар Сарны дээжийн мэдээлэлтэй танилцах боломжтой” гэж Сансар судлалын үндэсний агентлаг мягмар гарагт мэдээлсэн байна.


Сарны гадаргуугаас чулуулаг, хөрсний 1731 грамм дээж цуглуулсан “Chang'e-5” дэлхийд 2020 оны 12 дугаар сарын 17-нд эргэн ирсэн юм. 


БНХАУ-ын сарны дээжийг зохицуулах журмын дагуу уг дээжийг байнга хадгалах, нөөцөд байлгах, судлах, олон нийтийн сайн сайхны төлөө хэрэглэх гэсэн дөрвөн зорилгоор ашиглах ажээ. 

Холбоотой мэдээ