Шанхайд “Disneyland” албан ёсоор нээгдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-06-16 12:49:52

ШАНХАЙ. /NHK/. Хятадын Шанхай хотод “Disneyland” хүрээлэн олон нийтэд өнөөдөр албан ёсоор үүдээ нээлээ.

Эх газрын Хятад дахь анхны “Disneyland”-ийг зочид буудал болон худалдааны төвүүдийн дагуух 390 га газарт 5.5 орчим тэрбум долларын зардлаар барьжээ.

Тус паркийн төвд байх цайз нь дэлхийн хэмжээнд буй “Disneyland”-ийн зургаан цайзаас хамгийн том нь гэнэ.

Өнгөрсөн тавдугаар сард туршилтын байдлаар нээгдсэн уг паркад нэг сарын хугацаанд 600 мянга гаруй хүн зочилжээ.

Орлого нь нэмэгдэхийн хэрээр чөлөөт цагаа зугаалж цэнгэн өнгөрөөх хүсэлтэй хятад иргэдийн тоо нэмэгдсээр байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ