Токиогоос 156 иргэнээ татан авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-14 03:06:16
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг өчигдөр 22.56 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.


Тус нислэгээр 156 иргэн эх орондоо ирсэн бөгөөд тэднийг Кемпенски, Туушин, Новотел, Зүчи, Тэмүжин зочид буудалд тусгаарлав. Гадаадаас ирсэн иргэд 7 хоног тусгаарлагдана. Мөн вакцинд хамрагдсан иргэд тусгаарлагдахгүй байх журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Ташрамд дурдахад, Монгол Улс өнөөдрийн байдлаар 143 удаагийн тусгай нислэгээр 25 мянга, БНХАУ-ын хилийн боомтоор 4266, ОХУ-ын хилийн боомтоор 2454, гадаадын 93 орноос нийт 32 мянга орчим иргэнээ татан аваад байна. 

Холбоотой мэдээ