Үйл ажиллагаа явуулах байгууллагын ажилтнууд автомашинтай хөдөлгөөнд оролцоно

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-04-12 11:56:06

Баянхонгор /МОНЦАМЭ/. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нэр бүхий 13 байгууллагын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн. Тус байгууллагын ажилчин, алба хаагчид батлагдсан замын маршрутын дагуу хувийн унаатайгаар ажилдаа явж болох юм байна. 

Тэдгээр хүмүүс тухайн байгууллагын ажилтан гэдгийг тодорхойлох үнэмлэх тэмдгийг биедээ авч явах бөгөөд зөвхөн зөвшөөрөгдсөн цэгт автомашинаа байршуулах аж.

Хөл хорионы хугацаанд иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор оршин суугаа газрын ойролцоох байрлал, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбайд алхах, дугуй унах, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийхийг хязгаарлаагүй. Ингэхдээ хүн хоорондын зай барих, нэг дор таваас илүү хүн цуглахгүй /гэр бүлийн хүрээн дотроо/ байхыг АОК анхааруулав. 

Түүнээс гадна иргэд гадагш гарч шаардлагатай хүнс, эм тарианы хэрэгцээгээ хангахдаа халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөн, нэг өрхөөс зөвхөн нэг иргэн явж дэлгүүр, эмийн сангаас үйлчилгээ авахыг зөвлөж байна. 

Холбоотой мэдээ