Манай улсад коронавируст халдварын улмаас 25 хүн нас бараад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-12 11:21:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын улмаас өчигдөр гурван хүн нас баржээ.


Тодруулбал,  73 настай эрэгтэй,  79 настай эмэгтэй, 60 настай эмэгтэй ХӨСҮТ болон бусад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Ингэснээр манай улсад коронавирусээс шалтгаалж нас барсан хүний тоо 25 болжээ.

 

Коронавируст халдварын улмаас эмчлүүлж буй маш хүнд хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгааг ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр тодотгосон юм. Одоогоор  коронавируст халдвартай  19 хүний биеийн байдал маш хүнд байгаа аж.

Холбоотой мэдээ