Биткоины ханш дахин 60 мянган ам.доллар давлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-04-11 12:48:15

ЛОНДОН. /Reuters/. Биткоины ханш бямба гарагт 1.32 хувиар өсөж, 60555 ам.долларт хүрснээр түүхэн дээд үзүүлэлтээ шинэчилжээ. 


Энэхүү криптовалют нь сүүлийн 10 хоногт хоёр дахь удаагаа 60 мянган ам.долларын босгыг давсан нь энэ юм. 


Дэлхийн хамгийн эрэлттэй цахим валютын ханш энэ оны нэгдүгээр сарын 4-нд жилийн хамгийн доод үзүүлэлт буюу 27734 ам.долларт хүрснээсээ хойш ийнхүү 118.3 хувиар өсөөд байна.


Дөрөвдүгээр сарын 1-нд биткоины ханш "Bitstamp" бирж дээр гуравдугаар сарын 18-наас хойш анх удаагаа 60 мянган ам.долларт хүрсэн билээ. 

Холбоотой мэдээ