Эрсдэлтэй бүс нутгаас ирж байгаа иргэдийн шинжилгээний хариу эерэг гарах нь их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-04-10 00:58:12

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээгээр сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймагт 10 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Тодруулбал тус аймгийн Баруунбүрэн суманд долоо, Сайхан суманд хоёр, Мандал суманд нэг тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Эрсдэлтэй бүс нутгаас ирсэн Сайхан сумын харьяат хоёр иргэнээс Номгон тосгоны хяналтын цэг дээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад халдвар илэрсэн тул Сайхан суманд оруулахгүйгээр тусгаарлажээ. Мөн Мандал суманд бүртгэгдсэн нэг тохиолдол нь тус сумын газар нутагт үйл ажиллагаа явуулдаг "Бороо гоулд" компанийн ажилтан аж. 

Эрсдэлтэй бүс нутгаас ирж байгаа иргэд ПСР шинжилгээний хариутай байгаа ч түргэвчилсэн оношлуур болон давтан шинжилгээгээр хариу эерэг гарах байдал их байна. Иймээс иргэд үүрэг хариуцлагаа өндөржүүлж, сонор сэрэмжтэй байхыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна. 

Холбоотой мэдээ