Зургаан иргэн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжив

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-04-09 16:45:20

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн байдлаар Өвөрхангай аймагт “Ковид-19” цар тахлын халдвар хоёр тохиолдлоор нэмэгдэж, нийт халдвар авагсдын тоо 159 боллоо. Дээрх хоёр тохиолдол нь Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөн ирсэн байна.

Өнөөдрийн байдлаар 109 иргэн хэвтэн эмчлүүлж буйгаас 94.6 хувь нь биеийн байдал хөнгөн, 2.7 хувь нь хүндэвтэр, 0.9 хувь нь хүнд байна.

Хужирт сумын Тусгаарлах эмнэлгээс 6 иргэн бүрэн эдгэрч, гэрийн ажиглалтад шилжсэнээр халдвар аваад эдгэсэн иргэний тоо 50 боллоо.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 256 иргэнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулснаас 5 тохиолдол эерэг гарч, БОЭТ-д баталгаажуулах шинжилгээг хийжээ. Аймгийн ЗӨСТ-өөс 23 обьектийн 27266 м/кв талбайд халдваргүйтгэл хийсэн байна. Одоогоор

Өвөрхангай аймгийн 15 сум “улбар шар”, 4 сум “улаан” түвшинд шилжсэнтэй холбоотойгоор 38 хяналтын цэгт 117 албан хаагч хөл хөдөлгөөнд хязгаарлалт тавин ажиллаж байна. 

Холбоотой мэдээ