АНУ-ын вакцинжуулалтын хоёр төв “Johnson & Johnson”-ы вакциныг хэрэглэхээ түр зогсоожээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2021-04-09 14:42:53

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Колорадо, Хойд Каролина муж улсууд дахь “Centura Health” компанийн вакцинжуулалтын төвүүд “Johnson & Johnson” компанийн коронавирусний вакциныг хэрэглэхээ түр зогсоожээ. 


“CBS” телевизээр мэдээлснээр, лхагва гарагт Колорадо муж улсын Денвер хотод 11 хүн “Johnson & Johnson”-ы вакциныг хийлгэсний дараа шууд толгой нь эргэж, дотор нь муухайрсан байна. Пүрэв гарагт Хойд Каролинад мөн ийм шинж тэмдэг хэд хэдэн хүнд илэрчээ.


“Энэ тохиолдолд бидэнд вакцин өөрөө ямар нэг асуудалтай байна гэж үзэх шалтгаан байхгүй. Энэ бол бид судалж шалгах боломж олгохын тулд нэг үйлдвэрлэгчийн вакциныг хэрэглэхээ түр зогсоосон л хэрэг юм” гэж “Centura Health” компанийн төлөөлөгч хэлсэн байна.


АНУ-ын Хүнс, эмийн чанарын агентлаг “Johnson & Johnson” компанийн эзэмшилд байдаг “Janssen” компанийн коронавирусний вакциныг хоёрдугаар сарын 28-нд бүртгэсэн юм. Нэг тунтай энэхүү вакцин нь гурав дахь шатны эмнэлзүйн туршилтаар 85 хүртэлх хувийн үр дүн үзүүлжээ.  


Холбоотой мэдээ