Арвайхээрт 12 цэгт 33 мянган цэцэг тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-06-16 09:45:29

Өвөрхангай аймгийн ард иргэд мод тарих үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж байна. Жил бүрийн 5 сард зохиогддог Бүх нийтээр мод тарих өдрүүдийн хүрээнд Арвайхээр сумын 11 багийн 16-аас дээш насны  21000 иргэн 1400 гаруй мод тарьжээ.

Мөн албан байгууллага, аж ахуйн нэгжүүдээс нийтийн эзэмшлийн зам талбай, саад, Хүүхэд залуучуудын парк, Цэцэрлэгт хүрээлэн зэрэг газруудад 18790 ширхэг мод, бут тариад байгаа ба байгууллагууд  уг арга хэмжээнд оролцох боломжгүй бол мод тарих санд тодорхой хэмжээний мөнгө хандивлаж байгаа юм.

Түүнчлэн Арвайхээр хотод 1800 гаруй м.кв талбайд зүлэгжүүлэлт хийж, 12 цэгт  33 мянган цэцэг тарьжээ.

Энэ онд Өвөрхангай аймгийн хэмжээнд 30 мянган ширхэг мод, бут тарихаас 15870 ширхэг модыг тарьж үрслүүлээд байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ