Энэ сард уушги орлуулагч хоёр аппарат оруулж ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-08 12:36:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд амьсгалын аппарат 900 гаруй, уушги, зүрх орлуулагч ECMO /Extracorporeal membrane oxygenation/ аппарат нэг ширхэг бий. ЭМЯ-наас уушги орлуулагч аппарат хоёрыг захиалсан бөгөөд энэ сардаа багтан гурван ширхэг аппараттай болохоор төлөвлөжээ.


Эмчилгээний үед зайлшгүй хэрэгтэй уг аппаратны хөрөнгө мөнгийг Засгийн газраас шийдсэн байна. Уушги орлуулагч ECMO аппаратыг эмч, сувилагч, техникч зэрэг 5-6 хүний бүрэлдэхүүнтэй тусгай мэргэжлийн баг ажиллуулдаг аж.


ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох  хэлэхдээ,Нэг хүнийг ECMO аппаратад оруулах эмчилгээний зардал асар их байдаг. Өнөөдрийг хүртэл хоёр өвчтөнд хэрэглэж үзлээ. Нэг өвчтөний зөвхөн ECMO аппараттай холбоотой зардал 35 орчим сая төгрөг болж байна” гэв.


Иргэд ухамсартай байвал коронавируст халдварт өртөхгүй байх боломжтой. Тиймээс өвчлөхгүйн тулд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахихыг тэрбээр санууллаа.

Холбоотой мэдээ