Б.Буяндэлгэр жюү жицүгийн дэлхийн аварга боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-04-08 11:33:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арабын нэгдсэн Эмират Улс /АНЭУ/-ын Абу-Даби хотноо болж буй “Abu-Dhabi World Jiu Jitsu Championship 2021” ДАШТ-нээс Монголын эмэгтэй тамирчин алтан медаль хүртлээ.


Тус тэмцээний 30-аас дээш насны тамирчдын мастерс ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бор болон хар бүсний 70 кг-ын жинд барилдсан Гаруда академийн тамирчин Батцогтын Буяндэлгэр алтан медаль хүртэж дэлхийн аварга болов хэмээн Монголын Жюү жицүгийн холбооноос мэдээлэв.



Тэрбээр, энэ сарын 2-3-нд АНЭУ-ын Абу Даби хотноо болсон жюү жицүгийн Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм. Б.Буяндэлгэр алтан медаль, 6000 ам.долларын шагнал хүртэж байна. Тэр өнөөдөр эхлэх насанд хүрэгчдийн мэргэжлийн жюү жицүгийн тэмцээнд Ө.Эрдэнэбаатарын хамт оролцох юм.

Холбоотой мэдээ