Таван хүний биеийн байдал хүндэвтэр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-04-07 20:17:56

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт таван тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Эдгээрийн хоёр нь Түшиг сумаас өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, гурав нь Баруунбүрэн суманд шинээр бүртгэгджээ.

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт 61 хүн эмчлүүлж байна. Эдгээр хэвтэн эмчлүүлэгсдээс таван хүний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн зэрэгтэй байгаа хэмээн аймгийн ЭМГ-ын Тусламжийн хэлтсээс мэдээллээ. Ковидын тасагт эмч, сувилагч, ариутгагч, үйлчлэгчийн бүрэлдэхүүнтэй гурван багийн 12 эмч, мэргэжилтэн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Эдгээрт аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн хамтарсан баг өдөр бүр мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр ханган ажиллаж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ