Энэ жил төлийн хорогдол нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавханд 867.9 мянган эх мал төллөж, гарсан төлийн 94.9 хувь буюу 824.2 мянган төл бойжиж байна.
Өнгөрсөн оны мөн үеэс эх малын төллөлт 40.2 мянгаар буюу 4.4 хувиар бага, төлийн хорогдол 33.1 мянгаар буюу дөрөв дахин нэмэгдсэн байна. Аймгийн хэмжээгээр 114.3 мянган мал хорогдоод байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 24.8 дахин буюу 109.7 мянган толгойгоор өсчээ. Нийт хорогдолд хээлтэгчийн хорогдол 17.0 хувь, бог малын хорогдол 92.0 хувь, бод малын хорогдол 8.0 хувийг тус тус эзэлж байна.
Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Сантмаргаз, Тэс сумдын малын хорогдол нийт хорогдлын 56 хувийг эзэлж байгаа юм.
Завхан Б.Мягмарсүрэн