БНАСАУ Токиогийн Олимпын наадамд оролцохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2021-04-06 09:07:39

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ тамирчдаа коронавирусний халдвар авахаас хамгаалах үүднээс энэ зун Токиогийн Олимпын наадамд оролцохгүй байхаар болсон тухай “Yonhap” агентлаг мэдээллээ.


Ийм шийдвэрийг гуравдугаар сарын 25-нд Пёньянд болсон БНАСАУ-ын Үндэсний Олимпын хорооны /ҮОХ/ хурлын үеэр гаргасан байна.


Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, БНАСАУ-ын ҮОХ-ны хурал видео хурал хэлбэрээр болжээ. Хуралд оролцогчид "олон нийтийн спортын арга хэмжээ зохиохтой холбоотой практик асуудлууд" -ыг хэлэлцсэн байна. Спортын сайдын албан тушаалыг давхар хашиж байгаа ҮОХ-ны дарга Ким Ил Гук болон бусад оролцогчид үг хэлэхдээ, "олон улсын спортын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх" шаардлагатай талаар ярьжээ.


Токиогийн Олимпын наадам 2020 оны долоодугаар сарын 24-ноос наймдугаар сарын 9-ний хооронд болох ёстой байсан боловч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулж, 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар болсон билээ.


Холбоотой мэдээ