Дулааны шугамын худагт хүн унаж нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-04-05 18:18:30
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-20 дугаар байрны дэргэдэх дулааны шугамын худагт хүн унаж нас барсан тухай дуудлагыг 4 дүгээр сарын 4-ний өдрийн 01.32 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 01.36 цагт очин 19 минут ажиллаж цогцсыг /нэр нас тодорхойгүй/ гарган аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт өгчээ. Нас барсан иргэн орон гэргүй орц траншейнд амьдардаг иргэн байх магадлалтай аж. 

Холбоотой мэдээ