Өнөөдөр Өвөрхангайд халдварын эерэг тохиолдол таваар нэмэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. 4 дүгээр сарын 4-ний өдөр 560
хүнийг PCR шинжилгээнд хамруулснаас 5 эерэг тохиолдол батлагдаад байна. Хужирт
сум дахь Тусгаарлан ажиглах байрнаас 3, Хархорин сум дахь Тусгаарлан ажиглах
байрнаас 1, Бүрд сум дахь Тусгаарлан ажиглах байрнаас 1 тохиолдол тус тус
илэрлээ.
Аймгийн хэмжээнд нийт 110
хүн “Ковид 19” цар тахлын халдвараар өвчилснөөс 26 хүн эдгэрч гэрийн ажиглалтад
шилжээд байна. Одоогоор хэвтэн эмчлүүлж байгаа 85 хүнээс биеийн байдал хүнд 1,
хүндэвтэр 4, хөнгөн 80 байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд 128 хүнийг хамруулснаас эерэг тохиолдол хоёр бүртгэгджээ. Бүрд суманд илэрсэн уг хоёр тохиолдлыг PCR шинжилгээнд хамруулан хариуг хүлээж байгаа юм. Ойрын болон дам хавьтлуудаас гэрийн ажиглалтад 718, тусгаарлах байранд 52 хүн байгаа аж.
Аймгийн хэмжээнд бүртгэгдсэн "Ковид-19" халдварын дөрвөн голомтод хариу арга хэмжээний нийт 26 баг, 47 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.