Ван И: Хятад улс вакцин ашигласан дипломат ажиллагаа явуулахгүй

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2021-04-05 15:27:14

Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И “Хятад улс COVID-19-ийн вакциныг ашигласан гадаад харилцаа, дипломат ажиллагаа явуулахгүй ба АСЕАН-ы орнуудтай вакцины үйлдвэрлэл, тээвэрлэлтийн тал дээр хамтран ажиллана” гэдгийг онцоллоо.

    Тодруулбал, тэрээр 3 дугаар сарын 31-ний өдрөөс 4 дүгээр сарын 3-ны хооронд Хятадын Фузянь мужид Сингапур, Малайз, Индонези, Филиппин, БНСУ-ын гадаад хэргийн сайд нарын айлчлалыг дараалан хүлээн авч, уулзалт хийсэн бөгөөд үүний дараа Синьхуа агентлагт ярилцлага өгчээ.

    Энэ үеэр тэрээр, “Хятад улс вакцины дипломат ажиллагаа явуулахгүй ба харин их гүрний үүрэг хариуцлагыг харуулж байна” гэжээ. Мөн Хятад, АСЕАН-ы орнуудтай хамтран вакциныг дэлхий нийтийн бүтээгдэхүүн байлгахаар зорьж, бүс нутаг болон дэлхийн хэмжээнд вакцины хүртээмжийг нэмэх чиглэлээр хамтран ажиллаж, вакцины асуудалд үндсэрхэг үзэл гаргах байдлыг эсэргүүцэж, дархлаажуулалтын ялгааг арилгахын төлөө хичээх хэрэгтэй гэв.

Түүний хэлснээр, дэлхийн нийт хүн амын 16 хувь болох чинээлэг орны иргэд дэлхийн нийт вакцины 60 хувийг, зарим улс орон өөрийн хүн амаас 2-3 дахин их вакцин худалдан авч байгаа нь хөгжиж буй орнуудад вакцин дутагдах нөхцөл байдлыг үүсгэж байгаа аж.  

Холбоотой мэдээ