Архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-04-05 11:27:04

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2021 оны 4-р сарын 4-ний өдрийн а/176 дугаар захирамжаар аймгийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг 4-р сарын 4-ний өдрөөс 11-ний өдрийг хүртэл хориглолоо. Мөн аймгийн хэмжээнд хүнсний худалдаа, эмийн сангийн үйл ажиллагааг 10:00-16:00 цагийн хооронд ажиллуулахаар болж, цагийн хязгаарлалт тогтоов.

Аймгийн Засаг даргын А/176 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Эрдэнэбулган сумын ЗДТГ-аас томилогдсон ажлын баг Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллага, дэлгүүрүүдийн архи согтууруулах ундааг тоолж битүүмжилсэн байна.

Холбоотой мэдээ