Байгууллагынхаа шаардлагагүй үйл ажиллагааг зогсоохыг үүрэг болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-04-05 09:47:57
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд коронавирусний халдварын зарим тохиолдлын эх үүсвэр тодорхойгүй, цаашид хүн амын дунд халдвар тархах эрсдэлтэй байгаа тул Засаг даргын захирамжийн дагуу дөрөвдүгээр сарын 3-12-ны өдрийг дуустал дараах арга хэмжээг авч эхэллээ. Үүнд:

1.Боловсрол, соёл урлагийн салбарын үйл ажиллагааг цахимд шилжүүлж, бусад байгууллага албан хаагчдаа хамгийн багаар тооцож боломжит хэмжээгээр биечлэн ажиллуулах,  байгууллагынхаа шаардлагагүй үйл ажиллагааг зогсоох

2. Байгууллага, аж ахуйн нэгжүүд 14 хоног тутамд халдварын тандалт хийж, халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллах

3.Эрдэнэт хотын хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээг тусгай горимд шилжүүлэх

4.Үйлчилгээний байгууллагууд сагсны үйлчилгээг нэвтрүүлэх

4.Нэг дор 5-аас дээш хүн цуглуулахгүй байх дэглэм журмыг чанд мөрдөх

5.Орхон аймаг, Эрдэнэт хотод орж, гарч, дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тавих хяналт, ажлын  зохион байгуулалтыг сайжруулж, албан ёсны хяналтын постоор орж ирээгүй зөрчил гаргасан тээврийн хэрэгслийг журамлах, жолооч, зорчигчдоос түргэвчилсэн оношлуураар шинжилгээг төлбөртэй авахаар боллоо.


 

Холбоотой мэдээ