Аймгийн Сонгуулийн хорооны дарга тамга, тэмдгээ хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-04-05 09:44:54
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны Ээлжит сонгуулийг зохион байгуулах Орхон аймгийн Сонгуулийн хорооны даргаар  Д.Соёлчхүүг томилж тамга, тэмдгээ гардан авлаа.

Нарийн бичгийн даргаар аймгийн ЗДТГ-ын ХШҮДАХ-ийн дарга М.Жанболат, гишүүдээр Цагдаа, Газрын харилцаа, барилга хот байгуулалт, УБХ- ийн дарга зэрэг нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын есөнд болох бөгөөд “Орхон аймагт аймаг, сум, багийн 46 хэсгийн хороонд зөвхөн төрийн захиргааны албан хаагчид ажиллана” гэдгийг аймгийн Сонгуулийн хорооны дарга Д.Соёлчхүү хэллээ. 

Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд томилогдсон төрийн албан хаагчид Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар байр сууриа илэрхийлэх сурталчилгаа явуулах, бусад хэлбэрээр дэмжих зорилгоор сонгогчоос сонгох эрхээ эдлэхэд болон санал авах, тоолох, дүн дамжуулах, ажиллагаанд саад учруулах зэрэг хууль бус үйлдэл хийхийг хориглодог билээ. 

 

Холбоотой мэдээ