372 иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-04-02 17:06:36

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс: Сүүлийн 24 цагийн байдлаар нийт 372 иргэнээс PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан. Нийт сорьцыг задлан танилцуулбал, 

- 152 иргэн өмнөх өдрийн /04 сарын 01/ батлагдсан тохиолдлуудын ойрын хавьталд тодорхойлогдсон иргэд, 

- 17 иргэн Нэгдсэн эмнэлгийн ажилтнуудын давтан шинжилгээ, 

- 14 иргэн батлагдсан тохиолдол дамжин өнгөрсөн, худалдааны төвөөр үйлчлүүлсэн, Хангай сумын хавьталд тодорхойлогдсон иргэд юм. Тэдний 14 хоногийн давтан шинжилгээ ийнхүү сөрөг гарлаа. 

- Үлдсэн 189 сорьц нь халдвар тархсан газруудад ажилладаг, хавьтал болсон байх магадлалтай гэх үндэслэлээр иргэдийн дундаас түүвэрлэн авч, тандалтын зорилгоор шинжилгээ авахад вирус илрээгүй байна. 


Цаашид тархалтыг тодорхой хэмжээнд хумьж, шуурхай ажиллаж байгаа нийт бие бүрэлдэхүүний хичээл зүтгэлийг үнэлэн иргэн бүр анхаарал болгоомжоо сулруулахгүй, дэглэмээ баримтлахыг АОК-оос уриалж байна.

Холбоотой мэдээ