Цаг агаарт зориудаар нөлөөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-04-01 16:54:19

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн УЦУОШТ-ийн дэргэдэх "Цэцэрлэг бороо-1" экспедиц цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг Булган сумын нутаг дэвсгэрээс эхлүүллээ.

Гуравдугаар сарын сарын 31-нд Булган сумын нутагт нийт гурван удаа пуужин харвасан байна. Үүлний шилжилт чиглэлийн дагуу байгалийн жамаар 0,8 мм хур тунадас орсон бол пуужин харвах үйл ажиллагааны үр дүнд Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Батцэнгэл, Булган, Өгийнуур, Өлзийт, Хотонт, Чулуут сумын нийт нутгийн 100 хувьд, Хашаат сумын 90 хувьд гээт нийт 9 сумын 17283 км/кв талбайд 4,6 мм хур тунадас нэмэгдэн оржээ.

Өөрөөр хэлбэл, нийт 795018 метр/куб ус 15,9 сая төгрөгийн хурын усыг буулгалаа хэмээн УЦУОШТ-өөс мэдээллээ. 

Холбоотой мэдээ