Нийслэлийн 4 дүүрэг усан бассейнтай болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт барьж ашиглалтад оруулсан усан спорт сургалтын төвүүд нь байнгын үйл ажиллагаа явуулж байна.
Тус төвүүд нь тухайн дүүргийн иргэд, хүүхэд залуусын очих дуртай газрын нэг болсон гэдгийг усан спорт сургалтын төвийг хариуцан ажиллуулж байгаа багш нар онцолж байв. Хан-Уул дүүргийн усан спорт сургалтын төв нь фитнесс, саун, усан бассейн зэрэг төрлүүдээр үйлчилгээ явуулдаг бөгөөд усан бассейн нь 7*25 метр харьцаатай, 1,7-2 метр гүнтэй, 3 замтай цагт 16-18 хүн зэрэг хүлээн авах хүчин чадалтай юм.
Сонгинохайрхан дүүргийн анхны усан спорт сургалтын төв нь 17-р хороо 32, 33 дугаар байрны дунд баригдсан бөгөөд өдөр бүрийн 08:00-21:00 цагийн хооронд ажиллаж байна. Бассейны хэмжээ нь 25м х 7.8метр, гүн нь 2 метр бөгөөд 2 замтай гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.