Коронавирусний халдвар авсан хүмүүсийн 19 хувь нь хүүхэд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-31 18:44:15
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд коронавирусний халдвар авсан 0-17 насны 1623 хүүхэд байгаа нь нийт халдвартай хүмүүсийн 19 хувийг эзэлж байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээлэв. 


Тэрбээр өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчийн асуултад хариулахдаа дээрх мэдээллийг өгсөн юм. Нийт халдвар авсан хүүхдүүдийн 1601 нь дотоодод, 22 нь УОК-ын шийдвэрээр гадаадаас татан авсан, эцэг эхтэйгээ ирсэн хүүхэд байна. 20-оос доош насныхан хөнгөн өвдөж байгааг тодотгов.


Ташрамд дурдахад, Манай улсад өнөөдрийн байдлаар, коронавируст халдварын нийт батлагдсан  тохиолдол  8447 болжээ.

Холбоотой мэдээ