Соого-сейкео сургууль 10 жилийн ойгоо тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-09-29 19:06:16

Баянхонгор аймаг дахь Японы хөрөнгө оруулалттай Соого-Сейкео сургуулийн 10 жилийн ойн хүрээнд Япон улсаас Ойта-Баянхонгорын нийгэмлэгийн дарга Камияама Акира /сургуулийг үүсгэн байгуулагч/ тэргүүтэй 11 төлөөлөгчид Баянхонгор аймагт албан айлчлал хийлээ. 

Айлчлалаар Япон улсын зочид төлөөлөгчид Баянхонгор аймгийн бүтээн байгуулалт, Соого-Сейкео сургуулийн үйл ажиллагаатай танилцан, нутгийн удирдлагын ордонд уулзалт хийж, тус сургуулийн өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажлын  амжилтын талаар харилцан санал солилцжээ. Ойн баярт хүрэлцэн ирсэн Япон улсын төлөөлөгчид тус сургуулийн сургалтын чанар сайн байгаа төдийгүй өргөжин тэлж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв.

Сургуулийн ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээ Хөгжимт драмын театрт болсон бөгөөд сургуулийн үүсгэн байгуулагчид болон ажилтан албан хаагчид нэг дор цугларан сургуулийнхаа ирээдүйн талаар яриа өрнүүлсэн үдэш болж өнгөрчээ. 

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд