"Корэйн эйр" компанийн онгоц өнөөдөр 21.00 цагт газардана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-03-30 11:56:02
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс агаарын хилээ хааснаас хойш "Корэйн эйр" компани анх удаа Сөүл-Улаанбаатар чиглэлд өнөөдөр нислэг үйлдэх гэж байгаа тухай УОК-ын Шуурхай штаб мэдээлжээ. 


Тус нислэг 21.00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Нийт 256 иргэн ирэх бөгөөд иргэдийг “Тайж”, “Амар”, “Кемпински”, “Новотел”, “Рамада” зочид буудалд тусгаарлах аж.


Энэхүү нислэг нь ирэх сард гадаадын авиа компанийн гурван нислэгийг хүлээн авах, тавдугаар сарын нэгнээс тогтмол хуваарьт нислэгт шилжих, ирсэн зорчигчдыг ангилан тусгаарлахтай холбоотой зохицуулалт хийхэд чухал бэлтгэл болж байгааг УОК-ын Шуурхай штабын мэдээнд тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ