Мөнххаан сумаас Улаанбаатарт очсон иргэнээс коронавирус илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-03-28 23:45:01

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймгийн Мөнххаан сумаас 3 дугаар сарын 24-нд Улаанбаатар хотод очсон нэг иргэнээс коронавирусний халдвар илэрч, PCR шинжилгээгээр батлагджээ. ҮҮнтэй холбоотойгоор тус сумын Онцгой комисс шуурхай хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргасан байна. 

Сумаас орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хаах, сургууль, цэцэрлэгийн сургалтыг тодорхойгүй хугацаагаар, сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг түр зогсоох, архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг тодорхойгүй хугацаанд хориглох, дэлгүүр, худалдаа үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг 09.00 - 20.00 цаг хүртэл болгох, цайны газар, баар ресторан, спорт заал, соёл урлагийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хаахаар шийдэрлэжээ. 


Холбоотой мэдээ