Согтуу 72 жолоочийг журамлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-06-14 13:45:34

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр 318 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  237 дуудлага бүртгэгджээ.

 Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 72 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ. Сүхбаатар дүүргийн нутаг Япон цэргийн цогцолборын урд замд  S.Forester  маркийн авто машины жолооч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон T.Ist  маркийн Ж жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 38 настай эмэгтэй Н нарын гурван хүнийг гэмтээсэн байна. 

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ