“Алтан өд” яруу найргийн наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-03-22 16:07:14

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг даргын нэрэмжит, аймгийн оны шилдэг шүлэг шалгаруулах "Алтан өд-2020" яруу найргийн наадмыг цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх шийдвэрийг хүндэтгэсэн гэж зохиолчдын салбар хорооноос мэдээлэв. Хоёр оны зааг дээр болдог уг наадам цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хойшилсон бөгөөд Дэлхийн яруу найргийн өдөр шилдэг шүлгийн эздийг торуулсан байна. Энэ удаагийн наадмын тэргүүн байрыг залуу яруу найрагч Г.Сувдансүмбэр “Зүрхний байшинд” шүлгээрээ хүртжээ. Харин удаах байруудад залуу яруу найрагч Х.Чаминчимэг, МУСГЗ, яруу найрагч М.Хунлиуз, тусгай байруудад залуу найрагч Г.Батсүмбэр, Г.Дэлгэрмөрөн нар шалгарчээ.

МЗЭ-ийн Дархан-Уул аймаг дахь салбар нь шинэ залуу зохиолчдоор эгнээгээ тэлж байгаа нь “Алтан өд-2020” яруу наадмаас тодхон харагдаж байгааг салбарын тэргүүн Р.Лхамрагчаа шагнал гардуулах үеэр онцлов. 34 дэх жилдээ зохион байгуулж буй уг наадам нь 2004 оноос эхлэн шилдэг шүлгүүдээ "Алтан өд" нэртэй ном болгон хэвлэж, уншигч түмэндээ хүргэдэг уламжлалтай.  

Холбоотой мэдээ