Хайрхандулаан суманд хээрийн хог хаягдал 80 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-03-22 15:27:55

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хайрхандулаан сум малчдынхаа санаачилгаар “Хоггүй сум” болох зорилт дэвшүүлсэн байна. Энэ дагуу баг бүрт хогийн сав байршуулснаар хээрийн хог хаягдал 80 орчим хувиар буурчээ.

Бэлчээрт хаягдсан хог хаягдлыг цэвэрлэх хүн байдаггүй учраас байгальд хамгийн их сөрөг нөлөөллийг үзүүлдэг. Харин Хайрхандулаан сумын малчид хог хаягдлаа овор хэмжээг нь багасгаж, дундын хогийн савандаа авчирч хаядаг болсноор бэлчээрийн хог хаягдал буурч байгааг нутгийнхан онцлон хэлж байна. Хогийн саваа дүүрэхэд нь сумын ангилан ялгасан хоёр дахь түүхий эдийг худалдан авдаг төвд хүргэдэг байна.

Цаашдаа малчдын санаачилгаар байгуулсан хогийн савыг зам дагуу олон газарт байршуулж, зам дагасан их хогийг устгах ажлыг хийхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ