Унгар улс Хятадын “Cansino” вакцинд яаралтай хэрэглэх зөвшөөрөл олгов

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-03-23 10:00:07

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын “Cansino Bio” компани тус улсын Цэргийн шинжлэх ухааны академийн багтай хамтран бүтээсэн COVID-19-ийн вакцинд Унгар улс яаралтай хэрэглэх зөвшөөрөл олгосон талаар тус компани өнөөдөр мэдээлэв.

Ингэснээр тус вакцин нь Унгар улсад яаралтай хэрэглээнд нэвтрүүлэхийг зөвшөөрсөн Хятадын хоёр дахь вакцин болоод байна.

Унгар нь Европын холбооны гишүүн орнууд дундаас Хятад, ОХУ-ын вакциныг худалдан авч, хэрэглээнд нэвтрүүлсэн анхны улс бөгөөд вакцин хэрэглэх зөвшөөрөл, хэлэлцээрийн асуудлыг дангаараа шийдвэрлэхээр эхлүүлж байсан нь нэлээд шүүмжлэл дагуулсан юм.

Гэсэн хэдий ч барууны ханган нийлүүлэгчдийн вакцин нийлүүлэлт удаашралтай байгаагаас Европын олон орон манай хоёр хөршийн вакциныг худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлээд байна.

Унгар улс өмнө нь Хятадын Синофарм компанийн вакциныг яаралтай хэрэглэхийг зөвшөөрөөд байсан юм.        

Холбоотой мэдээ